Ойрад судлалын номын сан : Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл : Цувр. 50 : Далай хан Түмэндэлгэржав-140, Баруун Монголын түүх соёлын судалгаа
Эмхт. Н.Сүхбаатар; Ред. Б.Түвшинтөгс, Б.Бат-Амгалан
- 176 хуудастай 24.5 см
Далай хануудын угсаа залгамжлал -- Манжийн төрөөс Дөрвөд Далай хан нарт олгосон угсаа залгамжлуулах өргөмжлөл -- Далай хан Түмэндэлгэржавын намтар, үйл ажиллагааны асуудалд -- Дөрвөд, баядын хошууд шинэ тулгар Монгол улсад дагаар орсон нь -- Жалханз хутагт 1912 онд Ховдын хязгаарын сайдаар томилогдсон түүхийн асуудалд -- Түмэндэлгэржавын намтар, түүхэнд холбогдох ам дамжин өвлөгдсөн зарим нэг баримтууд -- Дөрвөд ардын дууны утга соёлын асуудалд -- 1930 оны Төгсбуянтын бослогын түүхийн зарим асуудалд -- Дөрвөдийн уламжлалт нүүдэл, түүний онцлог -- ХХ зууны эхэн үеийн Монголын баруун хязгаарт байсан халимагуудын тухай -- Ойрад түмний онч мэргэн сургаал дахь хөдөлмөрт хандах хүмүүжлийн тухай -- Улсын хөгжлийн бодлогын түүхэн сургамж, дурсамж, эргэцүүлэл
Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын “L” дугаарт Дөрвөд Далай хан Г.Түмэндэлгэржавын /1874-1938/ мэндэлсний 140 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг оруулсан ба эдгээр илтгэлүүд нь Г.Түмэндэлгэржавын уг гарал, намтар, улс төрийн түүхтэй холбоотой байхаас гадна Ойрад монголчуудын түүх, соёл, Жалханз хутагт, Дөрвөд ардын дуу, халимагууд болон ХХ зууны эхэн үеийн Ховдын хязгаарын түүхийн асуудлуудыг хөнджээ.
978-99973-77-31-9
түүх эртний монголын түүх намтар онч мэргэн сургаал дөрвөд дуу