Илийн голын урсгал дагуу оронд хадгалагдаж байгаа тод үсгийн сурвалж бичгийн чуулган : Б. 16 : Ерөн. ред. Мянгад Эрдэмт ; Ред. Д.Бадам, Х.Сайнбаяр, Д.Төрбат, С.Амар - 383 хуудастай 30 см

Х.Бүрэнтөгсийн хадгаламжинд буй судар ном -- Их мянганыг сайтар дарагч хэмээх тогтоол оршивой -- Ухаан тарнийн хадан их тогос эх оршивой -- Их сэрүүн ойн судар оршивой -- Их нууц тарни даган баригч судар оршивой -- О.Баасангийн хадгаламжид буй судар ном -- Хутагт билгийн чанад хүрсэн таслагч очир хэмээх их хөлгөний судар оршивой

“И Ли голын урсгал дагуух бүс нутагт хадгалагдаж байгаа тод үсгийн сурвалж бичгийн чуулган”- 50 боть цуврал нь тод үсгийн хамгийн том сурвалж бичгийн эмхтгэл болсон байна. Тус цуврал ном дахь сурвалж бичгийг цуглуулан эмхтгэгч, ерөнхий редактор, Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор Мянгад Эрдэмт гуай 19 жилийн хугацаанд Шиньжянийн Ойрдууд, тэр дундаа Тэнгэр уулын хормой, И Ли голын дээд урсгал дагуу амьдарч байгаа Монголхүрээ, Дэгс, Нялх, Цавчаал дөрвөн суурингийн ойролцоо хээрийн шинжилгээ зохион байгуулж, Ойрдуудын дунд хадгалагдаж байсан тод үсгийн 400 гаруй төрлийн 617 дурсгалт сурвалж бичгийг багтаажээ. Энэхүү ботийг Х.Бүрэнтөгс, О.Баасан нарын хадгаламжид буй судар номонд үндэслэн бүтээв.

978-7-5521-1430-0

эх бичиг судлал түүхэн сурвалж бичгүүд тод үсгийн сурвалж бичиг