Илийн голын урсгал дагуу оронд хадгалагдаж байгаа тод үсгийн сурвалж бичгийн чуулган : Б. 38 : Ерөн. ред. Мянгад Эрдэмт ; Ред. Д.Бадам, Х.Сайнбаяр, Д.Төрбат, С.Амар - 434 хуудастай

Дээд ном Цагаан Бадам хэмээх их хөлгөн судар оршивой -- Арван зүгийн эзэн Гэсэр хааны Анхдулмын бүлэг оршивой -- Бас арван зүгийн амьтныг эзлэн арван хорын үндэс таслан төрсөн Арслан Богд -- Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой -- Гэсэр Богдын тууж бүлэг төгсөв -- Хутагт билгийн чанад хүрсэн туслагч Очир хэмээх их хөлгөн судар оршивой -- Хутагт цаглашгүй насан бэлгэ билигт хэмээх их хүлгэн судар оршивой

“И Ли голын урсгал дагуух бүс нутагт хадгалагдаж байгаа тод үсгийн сурвалж бичгийн чуулган”- 50 боть цуврал нь тод үсгийн хамгийн том сурвалж бичгийн эмхтгэл болсон байна. Тус цуврал ном дахь сурвалж бичгийг цуглуулан эмхтгэгч, ерөнхий редактор, Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор Мянгад Эрдэмт гуай 19 жилийн хугацаанд Шиньжянийн Ойрдууд, тэр дундаа Тэнгэр уулын хормой, И Ли голын дээд урсгал дагуу амьдарч байгаа Монголхүрээ, Дэгс, Нялх, Цавчаал дөрвөн суурингийн ойролцоо хээрийн шинжилгээ зохион байгуулж, Ойрдуудын дунд хадгалагдаж байсан тод үсгийн 400 гаруй төрлийн 617 дурсгалт сурвалж бичгийг багтаажээ. Энэхүү Б.Шагж, Б.Баянчимэг, Б.Баянмэнд нарын судар номын хадгаламжид үндэслэн бүтээв.

978-7-5521-1566-6

эх бичиг судлал түүхэн сурвалж бичгүүд тод үсгийн сурвалж бичиг