Сарьдагийн хийд: Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн хийд / Эрхл. Сампилдондовын Чулуун - 488 хуудастай 31.5 см

Энэхүү бүтээлд XVII зуунд Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийд буюу Номын их хүрээний түүх, археологийн судалгааг цогцоор нь авч үзжээ. Тус бүтээл нь Сарьдагийн хийдийн үүсэл, түүх, археологийн малтлага, судалгааны үр дүн, хийдийн уран барилга, урлагийн дурсгал, олдворуудыг судалгааны материалаар баяжуулан танилцуулсан байна. Сарьдагийн хийдэд хийсэн зургаан жилийн археологийн судалгааны үр дүнд Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон, Номын их хүрээтэй холбогдох түүхэн дурсгал болохыг тодруулсан бөгөөд уг бүтээл нь XVII зууны Монголын түүх, шашин, урлаг, архитектур, археологийн өвийг судлахад чухал ач холбогдолтой.

978-9919-9550-0-7

шашин буддын шашин сарьдагийн хийд Өндөр гэгээн Занабазар археологийн судалгаа Монголын сүм хийдийн түүх