Их Монгол улсын соёлын өв, Нангиад соёл иргэншлийн ул мөр: Дөрвөлжин үсэг зохиогдсоны 750 жилийн ойд зориулсан үзэсгэлэн: Үзэсгэлэнгийн каталоги

Их Монгол улсын соёлын өв, Нангиад соёл иргэншлийн ул мөр: Дөрвөлжин үсэг зохиогдсоны 750 жилийн ойд зориулсан үзэсгэлэн: Үзэсгэлэнгийн каталоги - 304 хуудастай 26 см

Монгол Улсын Үндэсний номын сан, Тайванийн Үндэсний төв номын сан хамтран зохион байгуулсан олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд хэвлэгдсэн эрдэм шинжилгээ, соёлын үнэт бүтээл юм. Каталогид Их Монгол Улс, Юань улсын үеийн түүх, бичиг үсэг, соёлын өвийг харуулсан үнэт ховор ном судар, архивын эх сурвалж, чулуун бичээсийн дардас, хаадын хөрөг болон бусад дурсгалуудын тайлбар, зураг, судалгааны мэдээллийг эмхэтгэн багтаасан байна. Үзэсгэлэнд Монголын нууц товчоо, Хар татаарын бүрэн тэмдэглэл, Их Юань улсын нэвтэрхий хууль зэрэг 27 нэрийн 44 ном судар, найман их хааны хөрөг, 22 пайлуур хөшөөний дардас, мөн нангиад соёл иргэншилтэй холбоотой олон арван бичгийн дурсгалын факсимили хуулбарыг дэлгэн үзүүлжээ. Энэхүү каталог нь дөрвөлжин үсгийн үүсэл хөгжил, Их Монгол Улсын бичиг соёлын өв, Монгол, Хятадын соёлын харилцаа, Юань улсын үеийн бичгийн дурсгалуудын үнэ цэнэ, хадгалалт хамгаалалтын асуудлыг судалгааны үндэслэлтэйгээр танилцуулсан бөгөөд Монголын бичиг үсэг, түүх, соёлын өвийг судлагч эрдэмтэн, оюутан, музей, номын сангийн мэргэжилтэн болон өргөн уншигчдад зориулсан чухал лавлах бүтээл юм.


Монгол, Англи, Хятад, Уйгаржин монгол бичгээр

978-957-678-668-6

түүх хэл бичгийн түүх дөрвөлжин үсэг соёлын өв