Цахим каталогийг ims.library.num.edu.mn хаягаар хандан ашиглах боломжтой.

Та дэлгэцийн баруун дээд буланд байрших Нэвтрэх товч дээр даран өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулан, доор байрлах Нэвтрэх товч дээр дарж нэвтэрнэ үү.

Хэрэв бүртгэлгүй хэрэглэгч бол Нэвтрэх товч дээр даран бүртгүүлэх хэсгийг сонгож бүртгэлээ үүсгэнэ үү.

Нүүр хуудсан дээрх хайлтын талбарт номын нэр, зохиогч, ISBN гэсэн сонголтуудаас сонгон хайлтын утгаа оруулан хайлт хийх боломжтой.

Хайлтын талбарын доод хэсэгт байрлах “Дэлгэрэнгүй хайлт” товчийг дарж нарийвчилсан хайлтуудыг хийх боломжтой.

Гарчиг, зохиогч, сэдэв, хэвлэгдсэн он, хэл, материалын төрөл, байршил зэргийг сонгон хайлт хийх боломжтой.

Хайлтын дараа жагсаалтаар үр дүн гарна. Гарсан үр дүнгээс захиалах, жагсаалт үүсгэх үйлдлүүд хийх боломжтой.

Номын гарчиг дээр дарвал тухайн номын мэдээллүүд бүхий дэлгэрэнгүй хуудасруу орно.

Normal, MARC, ISBD байдлаар харахаас гадна тухайн номын тоо, байршил болон төлвийн мэдээллийг харах боломжтой.

Тухайн номыг захиалах, үнэлгээ өгөх, сэтгэгдэл үлдээх бол заавал нэвтрэх шаардлагатайг анхаарна уу.

ims.library.num.edu.mn хаягаар хандан амжилттай нэвтэрсэн тохиолдолд дэлгэцийн баруун дээд буланд таны нэр харагдах болно. Өөрийн нэр дээр дарж мэдээллээ харна.

Хураангуй хэсэгт авсан ном, захиалсан ном, хугацаа хэтрэлт зэрэг мэдээллүүд харагдана.

Хувийн мэдээллээ шинэчлэх хүсэлт өгөх болон нууц үгээ өөрчлөх боломжтой.

Хайлтын түүх болон өөрийн уншсан номын түүхийг харахаас гадна тухайн номуудад үнэлгээ өгөх боломжтой.

Жагсаалт хэсгээс өөрийн үүсгэсэн жагсаалт болон нийтийн жагсаалтуудыг харна. Жагсаалтаа засварлах, устгах, ном нэмэх, шинэ жагсаалт үүсгэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.